Mazaalai
Unity Travel
7 Өдөр | 6 Шөнө
Үнэ: ₮ 1,090,000
Tовч тайлбар
Манай аялал нь бусад аялалын газруудаас онцгой бөгөөд аялал бүрийн видео влогтой мөн комедиан аялал нь таныг илүү хөгжилтэй, зугаатай дурсамжтай аялалд таныг хөтлөх юм.
Аялагчид өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд /вокзал/цугларч, 16:50-цагт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн галт тэргээр Замын Үүд рүү явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.
Багтсан хоол:
Өглөө галт тэрэг Замын-Үүдэд ирнэ. Замын-Үүдээс Эрээн хот руу автобусаар хөдөлнө. Хоёр улсын хил гаалиар нэвтрээд Жининь хотын чиглэлд хөдөлнө. Жининь хотод алжаал тайлах амралтын цогцолборт амарч, кино театр, бассейн,хүүхдийн усан парк, буфет хоол зэргээр үйлчлүүлэх боломжтой.
Багтсан хоол: Оройн хоол
Өглөөний цайны дараа Жининь хотоос Хөх хотоор дайран өнгөрч Ордосын чиглэлд хөдөлнө. Оройн хоолны дараа зочид буудалд байрлан амарна.
Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол
Өглөө цайны дараа aялалын гол цэг болох Их эзэн Чингис хааны “Бунх” цогцолборт зочлохдоо онгон шүтээн бүхий 3 залгаа гэр хэлбэртэй ордонд бараалхаж идээ будаагаа өргөн, тахилгын овоог тойрч, эрчүүд хийморь лундаагаа сэргээн хар сүлдэнд мөргөнө. Үүний дараа Канбаши хоттой танилцаж орчин үеийн барилгын гайхамшиг, өвөрмөц шийдлүүдийг харах боломжтой. Өдрийн хоолны дараа Хөх хотод ирж худалдаа хийх боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалд байрлан амарна.
Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол
Өглөөний цайны дараа Хөх хоттой танилцах аялал хийж Чингисийн талбайд дурсгалын зураг татуулж, Гуо-Мао худалдааны гудамжаар худалдаа хийх боломжтой. Өдрийн холны дараа Эрээн хотын чиглэлд хөдөлнө. Эрээн хотод ирж зочид буудалдаа байрлан амарна.
Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол
Энэ өдөр үдээс өмнө чөлөөт цагтай тул зах дэлгүүрээр худалдаа хийх боломжтой. 10:00 цагт зочид буудлаа хүлээлгэж өгөөд хилээр нэвтэрч Замын-Үүдэд ирж галт тэргэндээ суун Улаанбаатар хотын зүг хөдөлнө.
Багтсан хоол:
Өглөөний 09:20 цагт Улаанбаатар өртөөнд буун БНХАУ-аар хийсэн аялалынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн аялалаа баяртайгаар өндөрлөнө.
Багтсан хоол:
© 2025
Гүйцэтгэсэн: Sain web