Mazaalai

Mazaalai
Unity Travel

Бээжин, Хятад

5 Өдөр | 3 Шөнө

Үнэ: ₮ 2,790,000

+ ТийЗ

Tовч тайлбар

Захиалах

Бээжингийн баялаг түүх, соёлтой танилцаарай.

Аяллын эхлэх огноо

Хөтөлбөр

Өдөр 1:

Улаанбаатар-Бээжин

Аялагчид оройн 18:30 цагийн CA956 дугаартай нислэгээр Улаанбаатараас Бээжингийн чиглэлд ниснэ. 21:00 цагт Бээжин хотын Капитал ОУ-н нисэх онгоцны буудал дээр буугаад хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.

Багтсан хоол:

Өдөр 2:

Бээжин

Өглөөний цайны дараа Хятадын хамгийн том зугаа цэнгэлийн парк болох “Юниверсал Студио”-той танилцан, өдрийн турш тоглож өдрийг зугаатай өнгөрөөх болно. Юниверсал Студио нь ойролцоогоор 64га (150акр) талбайг эзэлдэг. Тус парк нь 2021 оны 9 сард нээлтээ хийсэн ба одоогоор дэлхийн хамгийн том сэдэвчилсэн паркаар тодорсон бөгөөд нийт 40 орчим өөр өөр төрлийн тоглоомууд болон 20 гаруй сонирхолтой, хөгжөөнт шоу үзүүлбэрүүдийг үзүүлдэг. Хятад улсын аялал жуулчлалын гол бүс болоод буй энэхүү парк нь Харри Поттер ба шидтэний ертөнц, Минионуудын ертөнц, Кунг Пу Панда ба гайхамшигийн ертөнц, Журрасик Ворлд, Марвелийн супер баатрууд Усны ертөнц, Холливудын өргөн чөлөө зэрэг 7 өөр сэдэвчилсэн хэсгүүдээс бүрддэг.

Багтсан хоол: Өглөөний цай

Өдөр 3:

Бээжин

Өглөөний цайны дараа дэлхийн хуурай газрын хамгийн том хэмээгдэх 3,5 сая.литр давстай устай, орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн аквариум болох “Бээжин аквариум”-д зочлон далай доогуур тунелээр аялаж усан доорх ертөнцийг харж далайн ёроол дахь шумбагчийн нүдээр харсантай адил мэдрэмжийг авна. Мөн далайн театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно. Үүний дараа араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат.метр талбайг эзлэх амьтны хүрээлэнгээр аялана. Бээжин шарсан нугасны газар өдрийн хоолоо зооглосны дараа Олон улсад алдартай "Team lab" өвөрмөц, сэтгэл хөдөлгөм музейг үзэж сонирхоно. TeamLab Massless музей нь ойролцоогоор 10,000 метр квадрат талбай, 11 метр өндөр таазыг ашиглан тасралтгүй хувиран өөрчлөгддөг интерактив орчныг бүрдүүлсэнээрээ онцлогтой. Сансар огторгуйд хөвөх адил харагддаг, үүл мэт өнгөөр гэрэлтэх, нийт 40 бүтээлийг энд танилцуулжээ. Дижитал технологийн ачаар хүний мэдрэмж материаллаг ертөнцөөс бүрэн чөлөөлөгдөх бөгөөд үзэгч урлагийн бүтээлүүдэд хүссэнээрээ хүрч бүрэн уусах боломжтой гайхалтай мэдрэмжийг төрүүлнэ. Мөн Team lab нь "JOY CITY MALL" худалдааны төвд байрладаг бөгөөд ZARA, UNIQLO, CHANEL зэрэг брендийн дэлгүүрээр хэсэх боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол

Өдөр 4:

Бээжин

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд та бүхэн хөтчөөс чөлөөт цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар мэргэжлийн зөвлөгөө авч болно. Орой 21:10 цагийн нислэгээр нисч 23:40 минутанд Улаанбаатар Чингис Хаан Олон Улсын нисэх буудалд буун аялалаа өндөрлөнө.

Багтсан хоол: Өглөөний цай

Өдөр 5:

Бээжин-Улаанбаатар

Өглөөний цайны дараа зочид буудалаа хүлээлгэн өгч нисэх буудлын зүг явна. Өдрийн 15:00 цагийн нислэгээр Бээжин хотоор хийсэн гайхалтай аяллын дурсамжаа өвөртлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. 17:10 цагт Хөшигтийн хөндий дэх Чингис хаан ОУ-н нисэх буудалд газардаж аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Багтсан хоол: Өглөөний цай

Багтсан зүйлс

Багтаагүй зүйлс

Зургийн цомог

Нэмэлт мэдээлэл

footer-cloudsfooter-cloudsfooter-clouds