Mazaalai
Unity Travel
8 Өдөр | 7 Шөнө
Үнэ: ₮ 2,990,000
+ ТийЗ
Tовч тайлбар
Чанша, Чандө, Жанжиажэ хотуудаар аялж, шилэн гүүр, Тэнгэрийн хаалга уул
Аялагчид оройн 21:40 цагийн Хүннү Эйрийн шууд нислэгээр Чанша хотын зүг ниснэ. Чанша хотод ирээд хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.
Багтсан хоол:
Өглөөний цайны дараа Чандө хот руу хөдөлнө. Чандө хотод ирээд тоорын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна. (Нэмэлтээр 2000 жилийн өмнөх тухайн бүс нугтийн амьдралыг харуулсан амьд тоглолт үзэх боломжтой 1 хүний 300 юань)
Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол
Өглөөний цайны дараа Чандө хотоос хурдны замаар 2 цаг орчим явж Жанжиажэ хотод ирээд нутгийн онцлогтой бараа бүтээгдэхүүний дэлгүүрээр зочилно. Дараа нь Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр аялна. Энэ нь манай аяллын хамгийн сэтгэл догдлуусан хэсэг байх болно. Шилэн гүүрийн уртнь 375 м, өргөн нь 6 м ба газраас 300 м өндөрт байрладаг бөгөөд CNN нь уг гүүрийг дэлхийн 11 сүрлэг гүүрийн нэгээр тодруулсан байна. Энэхүү гүүрийг дэлхийд алдартай архитетактор болох Haim Dotan зохион бүтээсэн юм. Эр зоригийн гүүр хэмээн нэрлэгдэх энэхүү гүүрээр аялаж ер бусын мэдрэмжийг авахаас гадна айдсаа ялан дийлж өөртөө улам бүр итгэлтэй болох болно.(Жич: Цаг агаарын нөхцөл байдлаас болж зарим тохиолдолд манан ихтэй байж болзошгүй. Оройн хоолоо идээд зочид буудалдаа байрлан амарна. (Нэмэлтээр дүүжин зам, VR, гулсуур зэрэг хөтөлбөр авах боломжтой. Тус бүрийн үнэ 1 хүний 140юань)
Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол
Өглөө эртлэн босч эмийн дэлгүүрээр зочилно. Дараа нь Түжиа үндэстний онцлогтой хотхон болон Түжиа үндэстний Ван амьдарч байсан ордон музей үзсэний дараа Жанжиажэ хотоос 8 км-ын зайд байрлах Тэнгэрийн хаалга уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг зорин хөдөлнө. Тэнгэрийн хаалга уулын оргил нь далайн түвшнээс дээш 1518м өндөрт оршдог бөгөөд 7455 м урт агаарын дүүжин замаар 1279 м өндөр дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхохоос гадна 99 нугачаат замыг дээрээс нь харах боломжтой. Энэхүү 99 нугачаат зам нь Холливудын алдарт кино од Жэки Чаны тоглосон "Дорнын зурхай" киноны зураг авалтыг хийсэн газар юм. Үүний дараагаар Тэнгэрийн хаалга уулыг алсаас харна. Эрт дээр үеэс Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирсэн тул “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэх болжээ. Тэнгэрийн хаалга уулын оройд гарч хаданд бэхэлсэн шилэн замаар алхаж зоригоо шалгах боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна. (Нэмэлтээр Тэнгэрийн хаалганы доор гадаа задгай талбайд 500 орчим хүн оролцсон Fox romance амьд тоглолтийг үзэх боломжтой 1 хүний 300 юань)
Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол
Өглөөний цайны дараа Цайны дэлгүүрээр зочилж Хятадын цайны соёолтой танилцана. Дараа нь 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно. Энэхүү ойн хүрээлэн нь Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч жаахан л хөдөлгөвөл уначихвий гэмээр зорчихсон мэт хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горхи, бүр цаашилбал байгаль эхийн бүтээл ямар агуу болох, байгалийн үзэсгэлэн гэдэг үнэхээр гайхамшиг гэдгийг харж сэтгэлээ баясгах болно. Энэхүү ойн хүрээлэнд бид зочилсноор энэ дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх болно. Энэхүү 47 хүний багтаамжтай 2 давхар шилэн лифт нь Германы Ragger брэндийнх ба 326 м өндөр замыг 1 минут 58 секундын хугацаанд туулах бөгөөд лифтээр зорчих хугацаандаа байгалийн сайхныг сонирхох болно. Дараа нь Тэнгэрийн багана хэмээн нэрлэгддэг буюу Аватар кинонд гардаг бидний сайн мэдэх ХаЛаЛуЯа уулыг харах болно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэх юм. Оройн хоолоо идээд зочид буудалдаа байрлан амарна.
Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол
Өглөөний цайны дараа байгалийн өвөрмөц тогтоц бүхий Шар луугийн агуйгаар усан завиар агуй дотор аялал хийнэ. Хятад дахь АААА зэрэглэлийн аялал жуулчлалын үзвэр ба Хунан мужын хамгийн шилдэг аялалын үзвэр юм. Чанша хотод ирээд зочид буудалдаа байрлан амарна.
Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол
Өглөөний цайны дараа чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн хүссэнээрээ өнгөрүүлэх боложмтой. Аяллын хөтөч маань та бүхэний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тусалж мэргэжлийн зөвөлгөө өгнө. (Нэмэлтээр далайн аквариум 1 хүний 300 юань, амьтны хүрээлэн 1 хүний 200 юань хөтөлбөр авах боломжтой)
Багтсан хоол: Өглөөний цай
Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд аялагчид өөрсдийн хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхэний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тусалж мэргэжлийн зөвөлгөө өгнө. Оройн 20 цагт зочид буудалдаа цуглаад нисэх буудлын зүг хөдөлнө. Шөнийн 01:50 цагийн нислэгээр Чанша хотоос Улаанбаатарын чиглэлд ниснэ. Үүрийн 05:30 цагт Улаанбаатар хотод ирж Аватар кинонд гардаг Пандора гаригаар аялсан мартагдашгүй аяллын дурсамжаа өвөрлөн аяллаа баяртайгаар өндөрлөнө.
Багтсан хоол: Өглөөний цай
© 2025
Гүйцэтгэсэн: Sain web