Mazaalai

Mazaalai
Unity Travel

“Гайхамшигт Пукет” аялал

5 Өдөр | 4 Шөнө

Үнэ: ₮ 3,700,000

Tовч тайлбар

Захиалах

Тайландын хамгийн том, үзэсгэлэнтэй арлууд болох Пукет, Пи Пи, Жеймс Бонд арлуудын дурсгалт байгалийн цогцолборт газраар усан завиар аялал хийж, алтан шаргал элс бүхий наран шарлагын газар амрах болно. Мөн Буддын түүхэн сүм хийдээр зочлож, Пукетын хамгийн алдартай газрын нэг Андаманы Тэнгисийн гайхалтай харагдацыг тольдон харж, эрэг дагуу орших Патонг, Равай, Карон, Камали зэрэг гайхамшигтай наран шарлагын газарт ирж наранд биеэ шарж, усанд сэлэх боломжтой. ANDAMANDA WATERPARK Suwankuha Temple (Monkey Cave) Phromthep Cape Viking Cave Wat Chalong Temple Phuket Old Town

Үнийн хувилбарууд

Хүний тоо: 2-5

Том хүний үнэ: 3700000

Зочид буудлын үнэ: 5000000

Хүний тоо: 6-9

Том хүний үнэ: 2700000

Зочид буудлын үнэ: 4150000

Хүний тоо: 10+

Том хүний үнэ: 2250000

Зочид буудлын үнэ: 3650000

Хөтөлбөр

Өдөр 1:

Улаанбаатар – Пукет нислэг / ФУКУОК АРАЛ /

Аялагчид өөрсдийн сонгосон нислэгийн хуваарийн дагуу Пукет аралд хүрэлцэн ирснээр бидний аялал эхэлнэ. 18:00 цагт Леам Хин далайн ресторанд угталтын оройн зоог ( Жигнэсэн далайн загас, ТомЮум далайн шөл, Тай үндэстний омлет гэх мэт) Зочид буудалдаа бүртгэлээ хийлгэн амарна.

Багтсан хоол: Оройн хоол

Өдөр 2:

Пукет арлын аялал

10:00 Пукетын эртний хотоор (Phuket old town) аялах, Хятад, Португалийн хийцтэй уран барилгын архитектур, дизайн болон гудамжны урлагийн бүтээлүүдийг үзэж сонирхох, Тайланд болон олон улсын авьяаслаг уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг сонирхонгоо, зураг даруулангаа нутгийн хоолыг амтлах боломжтой. 12:00 Өдрийн хоол иднэ. Le Lang Restaurant 13:00 Pornthip Dry Store souvenir shop, Gem Gallery-д шоппинг хийнэ ( Өөр газраар зочлох боломжтой) 15.00 Үүний дараа Пукетын Чалонг тохойд байрлахWat Chalong Temple сүмд зочилно. Дараа нь Их Будда буюу 45м өндөр Маравижая Буддагийн цагаан гантиг хөшөө цогцолборт зочилж Чалонг тохойн гайхалтай үзэмжийг тольдох болно 17:15 Оройн хоол иднэ 19:00 Зочид буудалруугаа буцна

Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол

Өдөр 3:

Чөлөөт өдөр

Энэ өдөр Пукет арлаар та өөрийн хүссэнээр аялж, зугаалж болно. (Чөлөөт өдөр цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлж болох талаар зөвлөгөөг хөтөч, тайлбарлагчдаас тодруулан авах боломжтой)

Багтсан хоол: Өглөөний цай

Өдөр 4:

Жеймс Бонд арал

07.00 Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна 09.00 Зочид буудлаасаа Phangnga мужруу хөдөлнө 11.00 Suwankuha сүм (Monkey Cave) зочилно 12.00 Sightseeing Phang nga тохойн байгалийн цогцолборт газарт урт модон завиар аялна 13.25 James Bond киноны алдарт зураг авалт болсон Жеймс Бонд аралд зочилно. 14.00 Үзэсгэлэнт Hong, Panak арлуудын дурсгалт газруудаар каной завиар аялна 15.00 Зочид буудалруугаа буцна

Багтсан хоол: Өглөөний цай

Өдөр 5:

Чөлөөт өдөр

Энэ өдөр Пукет арлаар та өөрийн хүссэнээр аялж, зугаалж болно. (Чөлөөт өдөр цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлж болох талаар зөвлөгөөг хөтөч, тайлбарлагчдаас тодруулан авах боломжтой)

Багтсан хоол: Өглөөний цай

Өдөр 6:

ПУКЕТ – ПИ ПИ+ХАЙ НАЙ АРЛЫН АЯЛАЛ

07.00 Зочид буудалдаа өглөөний цай ууна. 08.00 Өглөөний цайны дараа Лианорда Ди Каприо гол дүрд нь тоглосон Далайн эрэг (Beach) кинонд дүрээ үлдээсэн үзэсгэлэнт Пи Пи (Phi Phi island) арал руу аялана. Зочид буудлаас эргийн усан боомтруу хөдөлнө. 09.00 Хурдны завиар Пи Пи аралруу хөдөлнө. 10.00 Пи Пи арлын ойролцоох үзэсгэлэнтэй, дурсгалтай газруудаар аялна. Maya тохой , Loh Samah тохой, Pileh агуй & Viking агуй) 13.00 Пи Пи арал дээр өдрийн хоол иднэ Buffet Lunch 15.30 Хай Най арлын цагаан элсэн далайн эрэг дээр чөлөөт цагийг өнгөрүүлэн, эргийн усан боомтруу хөдөлнө. 16.30 Усан боомт дээр ирж зочид буудалруугаа буцна.

Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол

Өдөр 7:

АНДАМАНДА УСАН ПАРК

Өглөөний цайны дараа Андаманда усан паркруу хөдөлнө. Пукетийн шинэхэн нээгдсэн хамгийн том Усан Парк Андамандад өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Энэхүү асар том парк нь 100,000 м.кв талбайг хамран 10,000 м.кв талбай хиймэл усан сав, Зүүн өмнөд Азийн хамгийн урт 550м урсах хиймэл гол, 300м үргэлжлэх наран шарлагын талбай зэрэг сонирхолтой зүйлс олонтой. 16.00 Андаманда усан боомтоос хөдөлж оройн хоол иднэ 19.00 Зочид буудалруугаа буцна

Багтсан хоол: Өглөөний цай Оройн хоол

Өдөр 8:

Пукет – Улаанбаатар хот уруу нислэг

Зочид буудалдаа өглөөний цай ууна. Буудлын өрөөгөө хүлээлгэн өгч аяллын автобусаар нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Аялагчид өөрсдийн сонгосон нислэгийн хуваарийн дагуу Пукет арлаас Улаанбаатарын зүг хөдөлнө.

Багтсан хоол: Өглөөний цай

Багтсан зүйлс

Багтаагүй зүйлс

Зургийн цомог

Нэмэлт мэдээлэл

footer-cloudsfooter-cloudsfooter-clouds