Mazaalai
Unity Travel
4 Өдөр | 3 Шөнө
Үнэ: ₮ 790,000
+ ТийЗ
Tовч тайлбар
Манжуур нь БНХАУ-ын ӨМӨЗОрны Хөлөнбуйр аймагт орших 696.3 хавтгай дөрвөлжин км нутагтай хот юм. Манжуур хот нь ОХУ-тай 54 км урттай хилээр хиллэн хоёр улсын хил дээр байдаг Авгайт арлын хойд талд ОХУ-ын Забайкальск хоттой хил залгаа оршино. 1992 онд Манжуур нь БНХАУ-ын анхны хилийн боомт хотуудын нэг болсноор Орос-Хятадын хилийн худалдааны чухал төв болон хөгжиж байна. Монгол, Орос, Хятад гурван улсын хилийн зааг дээр орших худалдааны томоохон чөлөөт бүс бөгөөд гайхамшигт “Үлгэрийн хот” нэрээрээ жуулчдын очих дуртай МАНЖУУР ХОТ нь Орос маягийн хийцтэй нэгэн жигд барьсан байшин, гоёмсог сүмийн барилга, орчин цагийн өнгө төрхтэй орон сууцны хороолол бүхий хот юм.
Аялагчид өглөөний 10:20 цагийн MR851 рейсийн нислэгээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хотын чиглэлд ниснэ. Нислэг 2 цаг 20 минут үргэлжилнэ. Хайлаар хотод буугаад хил гааль нэвтэрсэний дараа өдрийн хоолоо зооглоод Хайлаар хотын төв талбай болох Чингисийн талбайгаар зочилж дурсгалын зураг татуулна. Үүний дараа Манжуур хотын чиглэлд автобусаар хөдөлнө. Манжуур хотод ирж оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлан амарна.
Багтсан хоол: Өдрийн хоол Оройн хоол
Өглөөний цайны дараа Манжуур хоттой танилцах аялал хийнэ. Зөвлөлтийн улаан армийн цэрэг эрсийн хөшөө, Инбиний талбай, Манжуур хотын музей зэргий үзэж сонирхоно. Манжуур хотын үзвэрийн тавцан бүхий цамхагт зочилж өдрийн хоолоо зооглоно.Үүний дараа "Улсын хаалга", Матрёшканы талбай зэргийг үзэж танилцах болно.
Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол
Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд Манжуур хотын дэлгүүр, зах, худалдааны төвүүдээр худалдаа хийх боломжтой. 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд аяллын автобусандаа суун Хайлаар хотын чиглэлд хөдөлнө. Хайлаар хотод ирж оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлан амарна.
Багтсан хоол: Өглөөний цай
Өглөөний цайны дараа чөлөөт цагтай. 10:30 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Хайлаар хотын нисэх буудалд ирж бүртгэлээ хийлгэн 13:50 цагийн MR852 рейсийн нислэгээр БНХАУ-ын худалдааны томоохон боомтын нэг болох Манжуур болон Хайлаар хотоор хийсэн мартагдашгүй аяллынхаа сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.
Багтсан хоол: Өглөөний цай
© 2025
Гүйцэтгэсэн: Sain web