Mazaalai
Unity Travel
7 Өдөр | 6 Шөнө
Үнэ: ₮ 1,390,000
+ ТийЗ
Tовч тайлбар
Галт тэргээр Замын-Үүд, Эрээн, Жининь, Утай хотуудаар аялж, Буддын шашны сүмүүд, байгалийн үзэсгэлэнт газруудыг багтаасан.
Аялагчид өдрийн 15:50 цагт Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд /вокзал/цугларч, 16:40-цагт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн галт тэргээр Замын Үүд рүү явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.
Багтсан хоол:
Өглөө Замын-Үүдэд ирнэ. Хоёр улсын хилээр нэвтрээд Эрээн хотоос автобусаар Жининь хотыг зорин хөдөлнө. Жининь хотод ирж оройн хоолоо зооглоод Газрын гүнээс гардаг эртний Манжын хаадууд ордог байсан дотор эрхтэн ядаргаанд сайн 33 төрлийн халуун рашаан, саунтай “Water world” алжаал тайлах амралтын цогцолборт амарч, 5 одтой цогцолбор, Кино театр, Бассейн, Хүүхдийн усан парк, Буфе хоол зэргээр үйлчлүүлэх боломжтой.
Багтсан хоол: Оройн хоол
Өглөөний цайны дараа Дэлхийн өвд бүртгэгдсэн Буддын шашны 4-н том голомтын нэг болох Утайн таван орныг зорин жуулчны автобусаар хөдөлнө. Замаараа сүрлэг өндөр Тай-хан нурууны байгалийн гайхамшигийг сонирхон Утай хотод ирж Утай дахь шарын шашны тэргүүн сүм болох 108 шаттай Бодьсадвагийн орноор мөргөл хийж, сүмийн хуралд сууна. Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна.
Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол
Өглөө эртлэн босч байгалийн сайхныг сонирхон Утайн төвөөс 10 гаруй км автобусаар аялан Эхийн умайд мөргөж, Дарь эхийн ивээлд багтан шинэ төрлийг олно. Өдрийн хоолны дараа 1080 шаттай Хар Лавайт оргил руу шатаар эсвэл дүүжингээр гарч, оюун ухааны бурхан Таван их Манзуширт мөргөл үйлдэж, адис хүртэнэ. Дараа нь зах дэлгүүрээр худалдаа хийх боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.
Багтсан хоол: Өдрийн хоол Оройн хоол
Өглөөний цайны дараа Эрээн хот руу хөдөлнө. Эрээн хотод ирж зочид буудалдаа байрлан амарна.
Багтсан хоол: Өглөөний цай
Үдээс өмнө чөлөөт цагтай тул Эрээн хотын зах, зээлээр худалдаа хийх боломжтой. 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд 2 улсын хилээр нэвтэрч Замын-Үүдэд ирж галт тэргэндээ суун Улаанбаатар хотын чиглэлд хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.
Багтсан хоол:
Өглөө 08:55-д Улаанбаатарын төмөр замын төв буудалд буун аялалаа баяртайгаар өндөрлөнө.
Багтсан хоол:
© 2025
Гүйцэтгэсэн: Sain web