Mazaalai
Unity Travel
8 Өдөр | 7 Шөнө
Үнэ: ₮ 2,990,000
+ ТийЗ
Tовч тайлбар
Сармагчингийн арал, Атлантис усан парк, шилэн гүүр зэрэг хөтөлбөрүүдийг багтаасан.
Аялагчид Ням гарагийн өглөө үүрийн 06:20 цагаас Номхон далай дээр байрлах Газрын диваажин хэмээн алдаршсан Хайнан арлын Саняа хотруу 5 цагийн шууд нислэгээр нисэн хүрнэ. Энэ өглөө тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Багтсан хоол:
Өглөөний цайны дараа Хайнан арлын алдарт сувдны дэлгүүрээр орно. Өдрийн хоолны дараа Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67 дахь удаагийн тэмцээнийг зохион явуулсан “Beauty Crown Culture Center” ордоны дэргэд очиж дурсгалын зургаа татуулна. Үүний дараа бид усан онгоцны аялалдаа гарна. Усан онгоцоор далайгаар аялж мөн усны хөгжилтэй тоглоомууд тоглож болно. Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.
Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол
Өглөөний цайны дараа далайн эрэг дээр чөлөөтэй амарна. Өдрийн хоолны дараа дэлхийн цорын ганц халуун бүсийн сармагчингийн дархан цаазат арал руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжингээр очиж, “Сармагчингийн вант улс”-аар аялан сармагчингуудтай зургаа татуулан энэ өдрийг инээд баяраар дүүрэн өнгөрүүлнэ.
Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол
Өглөөний цайны дараа хурдны замаар 30 км аялж Атлантис усан паркад бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Та уг усан паркаар аялснаар адал явдал, баяр хөөрөөр бялхсан уур амьгал дунд нэвтэрэн орох болно. Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно.
Багтсан хоол: Өглөөний цай Оройн хоол
Энэ өглөө тааваараа амарч байгаад буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Багтсан хоол: Өглөөний цай
Энэ өглөө тааваараа амарч байгаад буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Багтсан хоол: Өглөөний цай
Өглөөний цайны дараа Яалун булангийн халуун бүсийн ойн хүрээлэнгийн аялалаа хийх бөгөөд уг цэцэрлэгт хүрээлэн нь халуун орны модлог, навчит ургамлуудаас гадна биологи, газарзүй, одон орон судлалын олон төлийн нөөц баялагтай. Түүнчлэн хүний гараар бүтсэн 30 метрийн өндөрт байрладаг 400 метрийн урттай шилэн гүүрээр алхаж өөрийн айдсыг даван туулах сайхан мэдрэмжийг авах болно. Мөн аялагчид маань шилэн давцан дээрээс Яалун буланг бүтнээр нь тольдон харж байгалийн сайхныг мэдрэх болно. Мөн энэ өдөр Хайнаны алдарт акулын тосны дэлгүүртэй танилцана.
Багтсан хоол: Өглөөний цай Оройн хоол
Аялагчид өдрийн 12:20 цагийн нислэгээр Дорнын Хавай Хайнан арлаар хийсэн мартагдашгүй аяллын дурсамжаа өвөртлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. УБ-хотод 17:20-д бууна.
Багтсан хоол: Өглөөний цай
© 2025
Гүйцэтгэсэн: Sain web